Aegisub програм дээр Монгол хэлний үг үсгийн алдаа шалгагчийг суулгах нь

On Tuesday, May 10, 2011 7 comments

За, энэ aegisub гэдэг програмыг хэрэглэж эхлээд нэг сар болж байна уу даа? Манай багийнхан ч гэсэн нэлээд хэдэн анги гаргачихсан байна. Тэгээд гарсан анименүүдээ үзээд байсан Монгол хэлний дүрэм гэж ёстой алгаа. Ёстой л дураараа бичээд л. Тэгээд миний бие үүний эсрэг юу хийх ёстой хэмээн сэтгээд мань програмаа ухаж суутал "Spell Checker" гэдэг функц байх юм. Үг үсгийн алдаа шалгах гэж. Гэхдээ ажлаад ч байгаа юм уу? үгүй юм уу? бүү мэд. Тэгсэн лав л буруу бичсэн англи үсгүүдийн доогуур улаан зураас гарч байх юм. Тэгвэл Монгол хэлнийх байдаггүй юм уу? гээд хайлаа. Манай бүхнийг мэдэгч Гүүгэл ахаасаа асуув. Тэгсэн хэл нэмж болдог гэнээ?! Яаж?


 Виндөвс ХР дээр


Лайнукс-ын Убунту 10.04 дээр



Манай Aegisub програм маань үг үсгийн алдаа шалгагчаа Hunspell дээр суурилсан байдаг юм байна. Учир нь гээд хөөрхөн тайлбарлачихсан сайт дээрээ байна. Даанч чухам яаж нэмэх, ашиглах талаар заавар зөвлөгөө ч алга. За энд аз чинь таарвал толиуд байгаа гэсэн нэг сайт байна. Орлоо, үзлээ, Монгол гэж алга.

Одоо арай өөр аргаар үзнээ. Hunspell-ийг бол миний мэдэхээр Openoffice (Linux дээр бол Microsoft Office л гэсэн үг)-д дээр үндсэн алдаа шалгагчаар явдаг. Мөн Openoffice маань нээлттэй эхтэй учир аль хэдийнээ Монгол хэл рүү хөрвөгдсөн болоод Монгол хэлний үг үсгийн алдаа шалгах толь ч Hunspell дээр гарчихсан байсныг саналаа. За тэгэхээр Aegisub Hunspell-ийг дэмждэг юм бол Openoffice-ын Монгол хэлний толь болж л таараа гээд тэр толио татчихлаа. Одоо яаж суулгах вэ? За тэгээд ухаж ухаж, ухантаж, ухантаж нэг юм учрыг нь олсон. Цаашид тэгээд Монголоороо алдаагүй бичицгээе! Хэ хэ.

Яаж суулгахыг нэг харчих уу?



1. Эхлээд толио татнаа хө. Энэ дээр дар.
2. Толио суулгана.
3. Aegisub програмын config файлыг засна.

Виндөвс ах дээр
 
Рар мар гэж байснаас гээд шууд Зип-ээр хийчихсэн байгаа. За тэрийгээ Aegisub суусан хавтасныхаа dictionaries  гэдэг хавтсанд задална.

Өөрөөр хэлбэл манай Зип дотор mn_MN.dic ,  mn_MN.aff  гэсэн хоёр файл байгаа. Тэр хоёрыгоо тэр dictionaries руу хуулна гэсэн үг.


Лайнукс дээр

mn_MN.dic , mn_MN.aff гэсэн файлуудаа зипээс нь гаргаад /usr/share/myspell/dicts гэсэн хавтас руу хуулах хэрэгтэй. Үүний тулд

$unzip MN_dictionary.zip  

гэсэн командаар зип файлаа задлаад

$sudo cp mn_MN.* /usr/share/myspell/dicts

гэсэн командаар задалсан хоёр файлаа /usr/share/myspell/dicts  хавтаст хуулна.


За би гэдэг хүн хөөрүү. За болчихлоо гээд хөөрөөд байсан болдоггүй шүү. Тэгсэн одоо ингэнэ шүү.

Виндөвс ХР-ын хувьд:

C:\Documents and Settings\'User name bna shuu'\Application Data\Aegisub   гэсэн холбоос дээр байгаа хавтас руу орно. Application Data гэсэн холбоос нуугдсан байдаг учраас нуугдсан файлыг нээх гэж байгаад гаргах юм уу? эсвэл шууд дээрх холбоосыг Цонхныхоо хаягын талбар дээр бичээд нэвтэрч болно.

Виндөвс 7 дээр:

Долоо дээр шалгаж үзээгүй байгаа. Гэхдээ нэг иймэрхүү л байх гэж төсөөллөө шүү.

C:\Users\'User name bna shuu'\AppData\Roaming\Aegisub  гэсэн холбоос дээр байгаа гэж таамаглаж байгаа. Админ эрхээр нэвтрүүлдэг шинжтэй. Тэгэхгүй бол хандах эрх олгодоггүй юм шиг байгаа юм.


За тэгээд тэр Aegisub гэсэн хавтас дотор config.dat гэсэн файл байгаа. Тэрийг ямар нэгэн текст эдитор програмаар нээнэ. Виндөвс бол notepad-аар нээчихнэ.Aegisub програмыг ажиллуулаагүй байхад энэ файлыг нээх хэрэгтэй.

Лайнукс дээр:


$gedit /home/'User name bna shuu'/.aegisub-2.1/config.dat гэсэн командаар файлаа нээнэ.

Файлаа нээгээд тэндээсээ spell checker language гэсэн мөрийг хайж олоод утгыг нь mn_MN болгож өөрчилнө.


байсныг нь
Ийм болгоод хадгалаад файлаа хаана. За тэгээд програмруугаа ороод криллээр юм бичээд үздээ.

Виндөвс дээр


 Лайнукс дээр


За тэгээд Fansub-ын нөхдүүддээ амжилт хүсье. Төслүүдээ эх хэлээрээ зөв алдаагүй, чанартай гаргахыг ерөөе.

7 comments:

lol said...

goy medee bn shd bux team l aimar aldaatai bichdeg shu

DeVIL.EaT said...

thanks...

ochir said...

Hi aegisub deer herhen ajillah we hadmal hiisen videogoo yaj produce buyu hadmaltai bolgoh we ene talaar neg sain tailbarlasan medee oruulj ogooch

NeMeSis~ said...

Тэр толь нь өөрөө алдаатай бол яана нтр хэхэ заза ямартай ч сайхан мэдээ байна надад ийм юм хэрэггүй л дээ танайх мажигсабс-тай нэгдэхгүй юм уу хө

A apple said...

This Is [A] Apple ... :))

Anonymous said...

ард түмэндээ, ач зээ нартаа хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Ингээд надаас эхлээд ашиглаж эхэллээ. Чи шүү. Иймэрхүү анхдагч мэдээлэл л nice байдаг шүү.

Anonymous said...

word дээр монгол үгийн алдаа шалгагч байдаггүй юмуу. openoffice дээрх монгол толь бичгийг word руу хөрвүүлж тэгээд word-руу оруулж болдоггүй юм байхдаа.
Энэ талаар саналаа хэлээч хүмүүсээ.

Аль эсвэл ийм зүйл байгаа юу би мэдэхгүй яваад байна уу.
үүнийг хийчихвэл ч агуу ажил болно доо.

Post a Comment