Шура но Токи - Араки Матаэмон

On Saturday, May 7, 2011 3 comments

Араки Матаэмон нь 1584 онд төрж 1637 онд нас барсан. Эдо-гийн үед нэр нь ихэд түгсэн тулаанч. Матаэмон нь Яагюү Мунэнори(Манай хүчирхэг тулаанч Яагюү Жүбэи-гийн эцэг)-гийн доор Яагюү Шинкагэ Урлагт суралцаж байж. Домогт өгүүлэхдээ Мунэнори гэнэт сэлмээ сугалж Араки-руу дайрахад Араки ердөө хуйлсан цаасаар өөрийгөө хамгаалж. Тэгээд Мунэнори Акари-д багшлах эрх өгч байж. Хожим Яагюү Шинкагэ Урлагийн бие хамгаалах урлаг буюу Яагюү Шинкагэ Урлагийн нударган зодоон хэмээгчийг үүсгэсэн хүн билээ.

Дараа нь Яагюү Жүбэи-гийн зөвшөөрлөөр Яагюү гэсэн овгийг авсан бөгөөд урлагаа Яагюү Шинган гэж нэрлэжээ.

Яагюү Шинган Урлагийн нэг бичлэг

Араки Кэнпо-гийн үзүүлэх тоглолт

Үүнээс өмнө Матаэмон нь Араки овгийн Араки урлагт суралцсан билээ. Манай хүүхэлдэйнд Матаэмон нь Цэргийн Тэмцээнд Араки овгийг төлөөн орж байгаа.

Араки урлаг бол өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн урлагуудын нэг билээ. Уг урлагт суралцахын тулд дараах андгайг өргөдөг. Үүнд:
  1. Араки Урлагийг эцэг эх, эхнэр, ах дүү, хамаатан садан, найз нөхөд хэн ч бай хэнд ч хэлж болохгүй.
  2. Олон нийтийн газар тулалдах юм уу, сургуулилт хийж болохгүй. (Зөвхөн багшийн зөвшөөрлөөр л болдог байж)
  3. Бэлтгэлийн газарт бүдүүлэг загнаж, ёсгүй, дүрэм журамгүй байж болохгүй.
  4. Архинд өөрийгөө мэдүүлж болохгүй.
  5. Багшаас багшлах зөвшөөрөл өгөөгүй байхад хэнд ч зааж болохгүй.
  6. Араки урлагийг хэзээ ч буруу зүйлд хэрэглэж болохгүй.
  7. Ямар ч үед багшийнхаа сэтгэлийг тавгүйтүүлэх юм уу зовоож болохгүй.

3 comments:

DeVIL.EaT said...

mmmmm...

Anonymous said...

hehe

Rudy said...

Tnks

Post a Comment