Шура но Токи - Мияамото Мусашигийн түүхээс

On Wednesday, April 20, 2011 2 comments


Сайн байцгаана уу? Манай багтай хамт байж шинэ ангиудыг хүлээж байдаг та бүхэнд баярлалаа. Байгуулагдаад удаагүй байгаа ч зорилт болгосон хүүхэлдэйнүүдээ цаг нар харж зав зайгаараа орчуулан хүргэж байгаа билээ. Цаашид илүү ихийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.

За ингээд миний бие Шура но Токи буюу Муцу Энмэи Урлаг хэмээх олон ангит цуврал хүүхэлдэйг бэлтгэж байгаа билээ. Хэрэв та бүхэн анзаарсан бол Японы бодит түүхтэй холбогдож байгаа. Тухай бодит түүхийн баримтыг бас хүүхэлдэйнийхээ дунд хавчуулсныг харсан байх. Манай хүүхэлдэйнд гарч байгаа үйл явдал, дүрүүд бүгд бодит түүхэн хүмүүс юм (Муцугаас бусад нь). Тиймээс тэдгээр бодит хүмүүсийн тухай түүхийг хүргэж байхаар шийдлээ.

Тиймээс хамгийн түрүүнд Япон оронд "Ялагдашгүй" хэмээн өргөмжлөгдсөн Мияамото Мусаши-гийн тухай өгүүлье.


Мияамото Мусаши 1584 оны 6-р сарын 13-нд Мичин жил төрж 1645 онд нас барж 61 насалжээ. Мөн түүнийг Шинмэн Такэзо, Мияамото Бэнносүкэ ч гэдэг.
Ламын өгсөн нэр нь Нитэн Дораку. Японы домогт сэлэмч самурай билээ.

Түүний эцэг Минамото но Ёошицүнэ нь сэлмийн багш байжээ. Эцгийнх нь цайны багш тулаанч лам Мусашибо Бэнкэи-ээс Мусаши гэдэг нэрийг авсан гэж ярьдаг. Долоон нас хүртэл нь эцэг нь түүнийг сургаж Мусаши гэсэн нэрийг өгсөн гэж тэмдэглэгджээ.

Хамгийн анх 13 насандаа Кашима Шинто Рюү Урлагийн гарамгай сэлэмчин Арима Кихэиг ялжээ. Арима Кихэи нь Хирафуку-мурад тулалдах бичиг тавьсан бөгөөд Мусаши тэрэн дээр нь нэрээ бичжээ. Кихэи тулааныг зөвшөөрснөө илтгэн Мусаши уруу илч илгээв. Мусашигийн авга ах Дорин үүнд их цочиж Кихэигээс тулаанаа цуцлахыг гуйсан боловч тулаан болсон юм. Кихэи вакизаши аргаар дайрахад Мусаши Кихэиг шал уруу авч шидэв. Кихэиг босох гэтэл Мусашитай харц тулгарч харцаараа тулалдаад ялагдав. Кихэи "Би тулалдах хүсэлд ихэд атагдсан биеэ ихэд тоосон ч би агуу тулаанч биш байна" гэж хэлжээ.
Гурван жилийн дараа Мусаши тосгоноо орхиж хэрэн хэсч халз тулаан хийсээр явжээ.
Дараа нь 16 насандаа Тажима аймгаас ирсэн хүчирхэг тулаанч Акияамаг ялсан. Дараа нь 21 насандаа Кёото \Японы нийслэл байсан\ орж алдартай сургуулиудын сэлэмчидтэй тулалдсан бөгөөд нэг ч ялагдаагүй юм. Тухайлбал ариун уул Курамад амьдардаг домогт тулааны багш найман ламыг сургасан бөгөөд тэдгээр нь Ёошиокагийн найман сургуулийг байгуулсан юм. Уг сургуулийн тулаанч "Японы шилдэг" хэмээн өргөмжлөгдсөн Ашикага Ёошиакитай Мусашигийн эцэг язгууртнуудын өмнө гурвантаа тулалдаж байжээ. Мусаши Кёотод ирээд уг Ёошиока сургуулийн багш Ёошиока Сэижурог тулаанд дууддаг. \Манай хүүхэлдэйний нэг дүгээр ангид гардаг билээ 



Мусаши Ёошиока сургуулийг хүйс тэмтэрсэн газар



1604 оны 3-р сарын 8-нд Кёотогийн хойд хэсэгт тулалдахаар болов. Мусаши хоцорч ирлээ. Тулаан эхлээд Мусаши ганц дайлайлтаар Сэижурогийн зүүн мөрийг цохиж гарыг мулт цохиж түүнийг ялав. Үүний дараа түүний дүү Ёошиока Дэншичиро ахынхаа өшөөг авахаар Мусашиг тулаанд дуудав. Кёотогийн гадна Санжусангэн-до гэдэг сүмийн дэргэд тулалдахаар болов. Дэншичиро гинжит бөмбөг хэмээх зэвсэгтэй байлаа. Мусаши хоцорч ирлээ. Тэгээд тулаан эхлэж Мусаши Дэншичирог зэвсэггүй болгож түүнийг ялав. Үүний дараа Ёошиокагийнхан тэргүүнээрээ 12 настай Ёошиока Маташичирог тавьж Мусашиг Кёотогийн гадна Ичижожи сүмд дахин тулаанд дуудлаа. Гэхдээ энэ удаад тулааны газар Ёошиокагийнхан харваач, буудагчид, сэлэмчдийг нуухаар төлөвлөж байлаа. Харин Мусаши очих газраа цагийн өмнө ирж нуугдсан хүчийг бүгдэнг нь алж Ёошиокагийн тэргүүн Маташичирог алж Ёошиока сургуулийг хүйс тэмтэржээ.

Дараа нь Мусаши Кёотог орхиж өөр тулаанчдыг эрсээр Хозоин руу явав. Тэндээ лам нартай тулалдаж тэд нараас жадаар тулалдахыг сурав.

1605-аас 1612 он хүртэл Япон даяар хэрэн хэсч түүний нэр хүнд түгэж байлаа. 1607 оны 9-р сарын 5-нд Эдо орохоор Нарад байхад нь Шишидо Баикэн түүнийг тулаанд дуудсан юм.\Уг хэсгийг манай хүүхэлдэйний 3-р анги "Гинжит Хадуурын Исгэрээ" ангид гардаг билээ\. Шишидо Баикэн нь сэлмэнд мэргэшиж байсан ч сүүлд гинжит хадуураар хичээллэж түүнд мэргэшсэн билээ. Уг тулаанд мөн Шишидо Баикэн алуулдаг билээ.

Эдод хүрээд Мусаши Шинто Мусо Рюү сургуулийг үндэслэгч Мусо Гонносүкэтэй тулалдан ялж Эдод өөрийнхөө Ни-тэн Ичи Рюү урлагийн Хёохо Нитэн Ичи Рюү сургуулийг байгуулав. Түүнд ялагдсан Гонносүкэ дахин тулаан хийж Мусашиг ялж өөрийн байр суурийг эргүүлэн авчээ. Хоёр дахь тулааны тухай эх сурвалж байхгүй билээ.

 Мусаши би 60 гаруй удаа тулалдахад нэг ч удаа ялагдаж байсангүй гэж хэлж байжээ.

2 comments:

aminosa said...

tnx mangag ni unshij bsan bas kinog ni ch uzej bsan lag l gar shig bna lee

Rudy said...

xexe dajgui shuu nemelt medeelel

Post a Comment