Шура но Токи- 11-р ангид гарах Такада Матабэи-н тухай

On Wednesday, April 27, 2011 6 comments

За, 11-р ангид Яагюү Жүбэин хүсэлтээр Такато-г тэмцээнд оруулахаар санал болгодог. Гэвч Такатогийн овог тодорхой биш, урлаг тодорхой биш байсан учраас Вантан түүнийг тэмцээнд оруулахын өмнө сорилтонд оруулахаар шийднэ. Тиймээс Огусавара дахь Такада Матабэи хэмээх Япон орны хамгийн шилдэг жадчинг дууддаг.
Уг жадчин Такада Матабэин тухай өгүүлье.

Такада Матабэи нь 17-р зуунд Япон оронд жадаар тулалдах чадвараараа алдаршсан билээ. Түүний урлаг нь Хозоин урлаг юм.

Хозоин урлагийг  1560 онд Японы Кофуку-жи сүмийн буддын лам Хозоин Какузэнбо Инэи нэгэн үдэш хавирган сар Сарусава цөөрөмд толиорон харагдахыг хараад жадныхаа үзүүрт хавирган сар мэт толгой хийж өөрийн Хозоин урлагийн жадыг бүтээж уг жадаар тулалдах урлагаа бий болгожээ. Японы эртний шүлэгт Хозоин урлагийн жадыг дүрслэхдээ:

"Нэгэн хатгалтаар жад болж
 Нэгэн цавчилтаар сэлэм болж
 Нэгэн далайлтаар хадуур болж
 Нэгэн довтолгооноор алдалгүй цохьдог" гэжээ.

Такада Матабэи нь Огасавара овгийн эзний доор ажилладаг байв. Агуу Мияамото Мусаши ч Огасавара овгийн хүндэт зочноор уригдан Кокура-д байхад нь Матабэи олон удаа Мусаши дээр ирж ихийг суралцсан юм. Нэгэн удаа Огасавара овгийн эзэн Матабэиг Мусашитай тулалдахыг хүссэн юм. Матабэи хэдий дургүй байсан ч эзний тушаалаар тулалдахаар болов. Матабэи хулсан бэрээ, харин Мусаши модон сэлэм сонгов. Тэгээд тулаан эхлэв. Матабэи түрүүлж Мусаши руу дайрахад Мусаши маш тайвнаар дайралтаас нь бултаж хамгаалалт нь түр сулрах үеийг ашиглан ойртож очин дайралт хийж хоёр удаа ялсан юм. Гурав дахь удаад Матабэигийн бэрээ Мусашигийн хоёр хөлний завсар ороход Мусаши "Би шүргүүлчихлээ. Тийм болохоор энэ удаад би ялагдлаа." гэж хэлээд тулааныг үзэж байсан хүмүүст Матабэигийн жадаар тулалдах чадварыг бахдан магтаж байсан юм. Матабэи тулааны дараа "Мусаши багш бол миний үл хүрэж чадах тийм чадвартай хүн. Гурван удаа тулалдахад намайг нэг удаа ялуулсан нь миний нэр нүүрийг бодсон доо байсан юм." гэж хэлж байжээ.



За ийм тулаанчин манай Такатог сорих гэж байна даа. Сорилтон тэнцвэл Цэргийн Тэмцээнд орох эрхтэй болно. Такато-д амжилт хүсье! Сорилтондоо заавал тэнцээрэй!

6 comments:

Anonymous said...

neeree ene takato gej mutsi urlagiin hun mun ymuu?? uzeh ymsan adilhan haragdaad bga murtluu selem bariad baihiin

Мөнхбаярын Цэцэнцэнгэл said...

Муцу урлагийнх мөн бишийг дараа дараагийн ангиас л мэднэ дээ. Цубура лав биш болох нь тодорхой болсон.

Barkhas said...

7 aar angi yasan ym be tawigdaagui ym bna sh dee hariu

Anonymous said...

hehe tegvel hurdan gargaarai mutsu mun uguig ni hurdan medeh ymsan ene goy anime bna good luck

DeVIL.EaT said...

thanks...

Anonymous said...

http://www.mediafire.com/?h9ih9coomeigci8 7-r angi ni barhasaa

Post a Comment